ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
-
Info.emjjem@emjj.mn
-
7737-5555
ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
Info.emjjem@emjj.mn
7737-5555
NEXSTAT – ЦАЦАГЧ АППЛИКАТОР БҮХИЙ ЦУС ТОГТООХ НУНТАГ
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Nexstat Цус тогтоох нунтагийг эмнэлгийн мэргэжилтнүүд мэс заслын шарх (мэс заслын дараахь, донорын талбай, арьсны), зүссэн болон урагдсан шарх зэргээс үүссэн дундаас хүнд зэргийн цус алдалт мөн ЧХХ-н мэс заслын шарх болон хамрын цус алдалтын үед түр хугацаанд хэрэглэх зориулалттай. Мөн арьсан доорхи зүүний шарх, судасдын хүрч болон арьсан доорхи катетер тавьсаны дараах арьсанд үүсч буй цус алдалтыг тогтооход хэрэглэх заалттай.
ЭСРЭГ ЗААЛТ:
Төмсний цардуулд харшилтай өвчтөнд Nexstat цус тогтоох нунтагийг хэрэглэж болохгүй.
АНХААРУУЛГА:
Nexstat цус тогтоох нунтагийг эмчилгээний стандарт, нарийн мэс заслын аргыг орлуулах зориулалттай биш юм.
NexStat цус тогтоох нунтагийг хэрэглэх явцад амьсгалын замд оруулахаас зайлсхийх.
Судасны бөлөн үүсэх тул судсанд тарьж хэрэглэхгүй.
NexStat цус тогтоох нунтагийг бусад цус бүлэгнэлтэнд нөлөөлөх бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэх талаас аюулгүй байдал болон үр дүнг эмнэлзүйд судлаагүй тул хэрэглэхийг зөвлөдөггүй.
Найрлагандаа төмсний цардуул агуулсан болно.
БОЛГООМЖ:
Хэрэглэхээс өмнө хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу
Зөвхөн нэг удаагийн хэрэглээ
Сав баглаа боодол гэмтсэн эсвэл нээлттэй тохиолдолд ариун чанарын баталгаагүй болно. Гэмтсэн эсвэл задарсан тохиолдолд хэрэглэхээс татгалзах
Дуусах огноо: Бичигдсэн хугацаа дууссаны дараа хэрэглэж болохгүй.
NesStat цус тогтоогч нь ариутгасан уян аппликатортой (зөвхөн нэг удаагийн хэрэглээ) хамт бүтээгдэхүүн болгон нийлүүлдэг тул дахин ариутгах боломжгүй.
Бүтээгдэхүүний бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэхийн өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөх
Хэрэв аппликаторын уян үзүүр нь хэсэг цусаар бөглөрсөн бол үзүүрийг шинээр солино. NexStat цус тогтоох нунтаг нь ариутгасан 3 үзүүрийн хамт гарна.
ЗААВАРЧИЛГАА:
1. Бүтээгдэхүүний савлагааг задална
2. Түрхэгч аппликаторын таглааг авна. Тагыг хаях.
3. Түрхэгчийн урд хэсэгт уян үзүүрийг хийнэ.
4. Шархнаас гарсан цусыг цэвэрлэнэ.
5. Шархыг бүрэн бүрхэх хэмжээгээр NexStat цус тогтоох нунтагийг түрхэнэ. Хэрэв уян үзүүрийн хэсэг цусаар бөглөрсөн бол үзүүрийг шинээр солино.
6. Нунтагийг шарханд түрхсэний дараагаар самбайгаар хучина. Цус тогтсон эсэхийг хянахын тулд шархны талбайг үе үе шалгаж үзэх хэрэгтэй.
7. Самбайг шархнаас салгахдаа ариун уусмалаар чийглэн зөөлөн салгана.
8. Хэрэв цус тогтоогүй байвал дээрхи үйлдлийг цус тогтох хүртэл эсвэл бусад цус тогтоох эмчилгээний аргыг ашиглана.
9. NexStat цус тогтоох нунтаг нь өөрөөрөө тухайн түрхсэн хэсгээс арилах эсвэл эмчийн зааврын дагуу соруулж цэвэрлэж болно.
10. Ашиглаагүй бүтээгдэхүүний нээсний дараа хаяна.
САВЛАГАА:
NexStat цус тогтоох нунтаг нь хайрцагандаа 5 ширхэг ариутгасан багцаар савлагдсан байдаг. Нэг ариутгасан багц дотор 3 грам цус тогтоох нунтаг, түрхэх зориулалтын гурван уян үзүүр байна. NexStat цус тогтоох нунтагыг хамгийн сүүлд гамма туяагаар ариутгадаг.
ХАДГАЛАХ ГОРИМ:
NexStat цус тогтоох нунтагыг тасалгааны хэмд хадгална. Бүтээгдэхүүнийг задалсан тохиолдолд бохирлогдсон гэж үзнэ. Ашиглаагүй бүтээгдэхүүнийг нээсний дараа хаяна.