•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

АРЬС ХАТГАХ ХАРШЛЫН СОРИЛ

Харшил үүсгэгчийн ханд нь цэцгийн тоосонцор, хөгц, хачиг, хучуур эд, шавьж, амьтны гаралтай болон ургамлын гаралтай хоолны бүлэгт хамаардаг. Эдгээр ханд нь дангаараа болон холимог байдлаар байдаг.

1. ТООН БОЛОН ЧАНАРЫН БҮРЭЛДЭХҮҮН
Идэвхт бодисууд: Харшил үүсгэгчийн ханд нь цэцгийн тоосонцор, хөгц, хачиг, хучуур эд, шавьж, амьтны гаралтай болон ургамлын гаралтай хоолны бүлэгт хамаардаг. Эдгээр ханд нь дангаараа болон холимог байдлаар байдаг.  Харшил үүсгэгчийн хандуудыг Оношлогооны Биологийн Нэгжээр (ОБН) титрлэн хандын харшил үүсгэх идэвх1/100 гэж тодорхойлох ба энэ нь 10мг/мл гистамины хяналтын үүсгэх цэврүүний диаметртэй тэнцэхүйц цэврүү үүсгэх чадвартай гэж үздэг. Тиймээс хандыг 100ОБН/мл-ээр титрлэнэ.
2. ЭМИЙН ХЭЛБЭР
Гидроглицерины уусмалд уусгасан аллергены ханд.
3. КЛИНИКИЙН ОНЦЛОГ ШИНЖҮҮД
3.1. Эмчилгээний заалтууд
Зөвхөн оношлогооны зорилгоор хэрэглэнэ. Иммуноглобулин Е-ээр өдөөгдсөн харшлыг оношлоно.

3.2. Хэрэглэх арга
Харшлын арьсны тестийг хатгах тестийн техникийн дагуу эмч гүйцэтгэж, арьсны өгч байгаа хариу урвал болон батлагдсан мэдрэмтгий чанарын шалтгаант эмгэг жамын үүргийг аль алиныг зөв үнэлэх ёстой. Хатгах тестийг хийхдээ арьсыг халдваргүйжүүлсэний дараа гарын шууны дотор талд
харшил үүсгэгч ханд тус бүрээс жижиг хэмжээний дусал үүсгэн дусаах (тохой болон бугуйны нугалдаг хэсгээс зайдуу байна) ба 1мм урттай стандарт үзүүртэй зүүгээр дусалыг нэвтлэн арьсыг хатгана. Ханд тус бүрд тусдаа зүүг хэрэглэнэ. Тестийг дууссаны дараа дуслуудыг хөвөнгөөр арчиж авна. Тест тус бүрийн хоорондын зай дор хаяж 3 см байх ёстой ба энэ нь үүссэн цэврүүнүүд хоорондоо нийлэхээс сэргийлнэ. Мөн сөрөг (шингэлэгч уусмал) ба эерэг (гистамин 10мг/мл) хяналтыг тестийг хамт хийнэ. Арьсны хариу урвалыг 15-20 минутын дараа уншина. Цэврүүний дундаж диаметрийг хэмжинэ (уртын дундаж ба диаметрийн гол цэг): хэмжилтийг арьсан дээр шууд хэмжих буюу эсвэл арьсан дээр үзгээр цэврүүний хүрээг тойруулан тэмдэглэсний дараа наалддаг туузыг тавиад авахад тэмдэглэсэн зураас туузан дээр бууна. Түүнийг хэмжинэ. Цэврүүний диаметр 3мм бол эерэг гэж үзнэ. Үнэлгээний олон системийг хэрэглэдэг. Гистамины эерэг хяналттай харьцуулан үнэлдэг системийг авч үзвэл: хэрэв гистамины хяналтын ¼ -ээс ½ бол 1+, хэрэв 1/2оос 1 бол 2+, хэрэв 1-2 бол 3+, 2-оос их бол 4+ гэж үнэлнэ. Оношлогоонд ямар төрлийнг харшлын үүсгэгч болон хэдэн тест хэрэглэх гэдэг нь өвчтөн тус бүрийн эмнэл зүйн илрэл болон өвчний түүхээс хамаарна. Өндөр настай өвчтөн болон 3-аас доош насны хүүхдэд үр дүнг үнэлэхдээ анхааралтай хандах ёстой.

3.3. Эсрэг заалтууд
Дараах нөхцөлүүдэд арьсны хатгадаг харшлын тестийг хийх эсрэг заалттай:
- Хүнд хэлбэрийн системийн өвчнүүд;
- Хүнд хэлбэрийн системийн харшил үүсэх эрсдэл бүхий өвчтөн;
- Адреналин болон бусад анхны тусламжийн эмийн эсрэг заалттай өвчнүүд;
- Хэсэг газрын болон ерөнхий арьсны өвчтэй өвчтөнүүдийн тестийн хариуг уншихад төвөгтэй байдаг (дермографизм гэх мэт).
- Туслах найрлагын бодисуудад хэт мэдрэг байх

3.4. Тусгай анхааруулга ба тестийг хэрэглэхэд анхаарах зүйлс
Харшлын арьсны тестийг зөвхөн хийх ба анхны тусламжийн эм, хэрэгсэл гарын дор бэлэн байх ёстой. Олон зүйлд мэдрэмтгий, шинж тэмдгийн дахилт саяхан өгсөн, өмнө нь анафилактик шоконд орж байсан, бета- адренергийн эмүүд хэрэглэсэн гэх өвчтнүүдэд онцгой анхаарна. Харшлын тест хийсний дараа өвчтөнийг дор хяаж 30 минутын турш хяналтандаа байлгана. Ямар нэг таагүй, сөрөг шинж тэмдэг ажиглагдвал тэр даруй эмчдээ мэдэгдэнэ.

3.5. Бусад эмийн бүтээгдэхүүнтэй харилцан үйлчлэх байдал болон бусад харилцан
үйлчлэлийн хэлбэрүүд

Олон эмүүд харшлын арьсны тестэд нөлөөлж, арьсны хариу урвал үзүүлэх чадварыг өөрчилдөг. Өвчтөнд тест хийхийн өмнө анхаарах гол эмүүд бол: антигистаминүүд, кромолин, недокромил, кетотифен, сисмемийн болон хэсэг газарт хэрэглэх кортикостеройдууд, β2 –агонистууд, сэтгэл гутралын эсрэг эмүүд, фенотиазин, ксантин зэрэг юм. Харшлын арьсны тестийг эм тус бүрийн эмийн хөдлөл зүйн шинж чанарын дагуу тодорхой хугацаанд эмчилгээг зогсоосны дараа хийнэ.

3.6. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэх нь
Жирэмсэн эмэгтэйд арьсны тест хийж болохгүй гэж зөвлөдөг. Хөхүүл эмэгтэйд арьсны тестийн эсрэг заалт байхгүй.
3.7. Машин жолоодох болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх нь

Хэдийгээр арьсны тестэд хэрэглэсэн аллергены тоо хэмжээ бага боловч анхаарлыг сулруулж, жолоодох болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлдөг тул анхаарлын гадуур орхиж болохгүй юм.
3.8. Гаж нөлөө
Хэсэг газрын сөрөг хариу урвалууд болох загатнах, хавагнах, их хэмжээний улайлт үүсэх, зарим тохиолдолд тунгалгийн судасны үрэвсэл болох, лимфаденопатий ажиглагдах, эсвэл эмнэлзүйн шинж тэмдэгийн дахилт гарах боломжтой. Ховор тохиолдолд тест хийснээс хойш хэдэн цагийн дараа хожуу үеийн урвал өгөх нь тохиолдох бөгөөд энэ тохиолдолд эмчид заавал мэдэгдэх ёстой. Системийн хариу урвалыг (анафилактик шок) ялангуяа онцгойлон мэдэгдэнэ. Тийм учраас тестийн дараа ажиглах хугацаа нь хариу урвалын эрчим, өвчтөний клиникийн шинж тэмдэг зэргээс хамаарна. Эмч гаж урвалын байдлыг яаралтай, анхаарлатайгаар үнэлж, эмнэл зүйн байдлаас хамаарч шаардлагатай эмчилгээг хийнэ (амаар болон булчинд антигистаминууд, кортикостеройдууд, β2 –агонистууд, арьсан дор адреналин гэх мэт).
3.9. Тунг хэтрүүлэх
Тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдэж байгаагүй.

4. ФАРМАКОЛОГИЙН ШИНЖ ЧАНАРУУД
4.1. Эмийн хөдлөл зүйн шинж чанарууд

Эмийн эмчилгээний ангилал: Харшлын тест. Код ATC V04CL
Арьсныхатгахтестийн аллерген агуулсан хандын уусмал нь харшилтайөвчтний дархлалынсистемтэй харилцан үйлчилсэнээр биед үүссэнIgEэсрэгбие нь тохирсон аллерген рүү чөлөөлөгдөн гарч ирдэг. Харшлын хурдан урвал 10-20 минутын гарч ирэх ба цэврүү үүсэж, эргэн тойрон улайна. Энэ урвал нь уг аллерген өөртөө өвөрмөц иммуноглобулин Е –тэй холбогдсон шигүү мөхлөгт эстэй холбогдсоноор гистамин гэх мэт судас өргөсгөгч бодисуудыг ялгаруулсанаас болдог. Зарим өвчтөнд хожуу урвал илэрдэг (ерөнхийдөө 4-10 цагийн дараа, ховор тохиолдолд 24 48 цагийн дараа илрэнэ), энэ тохиолдлуудад өөр медиаторууд оролцсон байж болох бөгөөд энэ үед эмч оношийн утгыг маш болгоомжтой үнэлнэ.
4.2. Эмийн хөдлөл зүйн шинж чанар
Хамааралгүй
4.3. Клиникийн өмнөх аюулгүй байдлын мэдээлэл
Байхгүй
5. ЭМИЙН ШИНЖ ЧАНАРУУД
5.1. Туслах найрлагууд

Туслах найрлагат: 1 мл-т натрийн хлорид, натрийн бикарбонат, фенол, глицерин, нэрмэл ус
5.2. Нийцэхгүй шинжүүд
Мэдээлэл байхгүй

5.3. Хугацаа
Цэцгийнтоосонцор, хөгц, хучуур эд, шавьж, амьтны болон ургамлын гаралтай хоол хүнсний гаралтай бол 3 жил байна. Хачиг: 18 сар. Бүтээгдэхүүн бүрийн шилний гадна дуусах хугацааг заасан бөгөөд зохих журмын дагуу хадгалсан байхыг шаардана. Хугацаа дуусан бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
5.4. Хадгалалтын тусгай анхааруулга
Онгойлгосноос хойш +2/+8 о С-д хадгална. Хөлдөөж болохгүй. Халуунаас хамгаална.

5.5. Сав баглааны байдал ба агуулагдахуун
7 мл-ийн шилэн флакон (I хэлбэрийн саармаг шил), хоргүй пропилен дусаагууртай эрэгддэг таг нь I хэлбэрийн саармаг шилэн гуурс ба байгалийн резинээр хийсэн сорогчтой байх бөгөөд 3,5мл глицеринжүүлсэн аллергены хандыг агуулсан байна.