ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
-
Info.emjjem@emjj.mn
-
7737-5555
ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
Info.emjjem@emjj.mn
7737-5555
НАЗАФЛЕКС 0,5МГ/1,4МГ/0,2МГ-18МЛ
ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМРЫН ЦАЦЛАГА
Найрлага: Мл бүрд
Идэвхтэй: Мометазон фуроат ………………………………………… 0.5мг
Азеластин HCl ……………………………………………………………1.4 мг
Нөөшлөгч: Бензалкон хлорид ………………………………………. . 0.2мг
Харагдах байдал: Нэгж тунгаар шүршигч савлагаат цагаан цайвар өнгөтэй хөвмөл бүхий хамрын цацлагын уусмал агуулагдана.
Хэрэглэх заалт: Харшлын архаг ринит
Улирлын гаралтай ринит ба байнгын ринитийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Тун, хэрэглэх арга: Насанд хүрэгчид, 12 түүнээс дээш насныханд: ихэвчлэн нэг шүршлэгээр өдөрт хоёр удаа хэрэглэнэ (шүршлэг бүрд 100мг хөвмөл. үүнд: Мометазон фуроат 0.05мг + Азеластин HCl 0.14мг. Хоногийн тун мометазон фуроат 0.2мг, азеластин HCl 0.56мг)
Хориглох заалт:
1) Назафлекс хамрын цацлагын найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг
өвчтөн
2) Хамрын салстын эмчлэгдээгүй хэсэг газрын халдвартай өвчтөн
3) Кортикостероидууд шархны эдгэрэлтийг дарангуйлдаг тул сүүлийн үед хамрын мэс засал, гэмтэл авсан өвчтөнүүд эдгэрэх хүртлээ хамрын кортикостероидыг хэрэглэж болохгүй.
4) Жирэмсэн, хөхүүл эмэгтэй
5) 6-с доош насны хүүхдэд хориглоно.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Назафлекс хамрын шүршлэгийг амьсгалын замын сүрьеэгийн халдвар,эмчлэгдээгүй мөөгөнцөр, бактер, системийн вирусын халдвар, нүдний энгийн херпесийн үед болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Гаж нөлөө:
1) Азеластин HCl-д дараах гаж нөлөө илэрч болно: Ховор тохиолдолд, хөнгөн түр зуур загатнах, найтаах, хамраас цус гоожих шинж тэмдэг бүхий хамрын салстын цочрол ажиглагдаж болно.
2) Ховор тохиолдолд эмийг хэрэглэсний (хэрэглээний буруу аргуудаас болж, ялангуяа толгойгоо хэтрүүлэн хазайх) дараа эвгүй амт амтагдан дотор муухайрах шинж илэрч болно.