•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

ОКСИБОР ЧИХНИЙ ДУСААЛГА

ОКСИБОР ЧИХНИЙ ДУСААЛГА 30 МЛ- OKSIBOR EAR DROPS 30ML

 

Үйлдвэрлэгч: Турк улс - Abfen Farmа

Албан ёсны дистрибьютор: ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

Гадна чихний үрэвсэл нь халдвар, харшлын болон арьсны өвчин зэрэг нөлөөлснөөс үүсдэг.

Гадна, дунд чихний үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан бактерийн халдвар юм.

Найрлага:

- Устөрөгчийн хэт исэл

- Борын хүчил

- Натрийн станнат

- Цэвэршүүлсэн ус

Хэрэглэх заалт:

- Гадна чихний сувгийг цэвэрлэх

- Гадна дунд чихний цочмог үрэвслийг эмчлэхэд нэмэлтээр хэрэглэх

- Чихний хулхийг арилгахад хэрэглэнэ.

Хэрэглэх арга тун:

Насанд хүрэгчид: Өдөрт 5 дуслаар 3 удаа

Хүүхэд: Өдөрт 1-3 дуслаар 3 удаа.

Хэрэглэхдээ:

1. Хэрэглэхийн өмнө зөөлөн сэгсэрч хэрэглэнэ.

2. Дусаалгыг өвчтөний чихний дээр байхаар хажуулдуулан  хэвтүүлж дусааж хэрэглэнэ.

3.Чихний сувагт дусал эмийг сайтар шингээлтийг хангахын тулд энэхүү байрлалд ойролцоогоор 5 минут хэвтэнэ.

Хэрэглэхэд анхаарах:

- Жирэмсэн болон хөхүүл үед эмч, эм зүйчтэй зөвлөж хэрэглэнэ.

- Найрлаганд орсон бодисоос харшилтай бол хэрэглэхгүй.

- Дусаалганы тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэвэл цочрол үүснэ.

- Тээврийн хэрэгсэл жолоодох үед нөлөөлөхгүй.

- Дусаалгыг онгойлсноос хойш 3 сарын дотор хэрэглэнэ.

- Үйлдвэрлэснээс хойш 3 жил хадгална.