•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

NASORINSE PLUS-НАСОРИНС ПЛАС ХАМРЫН ХӨНДИЙ УГААХ ТОМ ХҮНИЙ БАГЦ

NASORINSE PLUS-НАСОРИНС ПЛАС ХАМРЫН ХӨНДИЙ УГААХ ТОМ ХҮНИЙ БАГЦ /БАЛЛОН 240МЛ+ДАВС №25/

Үйлдвэрлэгч: Турк улс - Abfen Farmа

Албан ёсны дистрибьютор: ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

Найрлага:

- Натрийн хлорид

- Натрийн бикарбонат

- Гиалуроны хүчил

Ямар шинж тэмдгийн үед хэрэглэх вэ?

- Хамрын хөндий хуурайших

- Хамрын хөндий битүүрэх, нусгайрах

- Харшил, ханиад

- Хамрын хагалгааны дараах эмчилгээний үр дүнг сайжруулах, зовиурыг намдаах

- Хамрын хөндийг эрүүл ахуйг хангах зэрэг тохиолдолд хэрэглэж болно.

Хэрэглэхэд анхаарах зүйлс:

1. Хамар битүүрсэн үед хамрын цацлага цацсаны дараа хэрэглэнэ.

2. Хэрэглэх үед чих рүү даралт очиж байвал хэрэглэхийг хориглоно.

3. Цэвэршүүлсэн ус эсвэл буцалгасан бүлээн ус хэрэглэнэ. /Буцалсан хэт халуун ус хэрэглэхгүй/

4. Бүтээгдэхүүний хэрэглэх давтамж, үргэлжлэх хугацааг эмч, эм зүйчийн зааврын дагуу, өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

5. Уг бүтээгдэхүүнийг зөвхөн хамрын хөндийг цэвэрлэх зориулалтаар ашиглана.

6. 5-аас доош насны хүүхэд асран хамгаалагчийн заавраар хэрэглэнэ.

7. Угаагчийг өөр хүнд шилжүүлэхгүй байх.

БЭЛТГЭХ АЛХАМ:

Алхам 1: Гараа сайтар угааж цэвэрлэх, баллоны тагийг нээж зохих хэмжээ хүртэл буцалсан бүлээн ус эсвэл цэвэршүүлсэн ус хийнэ.

Алхам 2: Хамрын хөндийг цэвэрлэх давснаас 1-ширхэгийн хийж, тагийг сайтар таглаж, хуруугаараа баллоны нүхийг дарж сэгсэрнэ.

Алхам 3: Толгойгоо бага зэрэг тонгойлгож, баллоны нүхийг хамартаа тулгаж, амаа ангайж  “КА” гэсэн авиаг гаргаж угаана.

Алхам 4: Баллоныг гараар зөөлөн даралт өгч шахахад уусмал нөгөө хамрын нүхээр гадагшилна. Хоёр хамрын хөндийг ээлжлэн угаана.

Алхам 5: Хамрын хөндийгөөс уусмалын үлдсэн хэсгийг гадагшлуулахын тулд толгойгоо баруун, зүүн тийш хазайлган үйлдлийг давтана.