•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

КОКО КЛИЙН ХАМАР УГААГЧ БАЛЛОН

Коко клийн хамар угаагч баллон нь өндөр чанартай хүнсний зориулалтын материалаар хийгдсэн бөгөөд бисфенол агуулаагүй, хавдар үүсгэхгүй, хүнсний зориулалттай, хоргүй бүтээгдэхүүн юм. 

Үйлдвэрлэсэн улс, үйлдвэр: БНСУ, Global Gangwon Trade 

Материал: Low Density Polyethylene (LPDE), АНУ-ын Эрүүл Мэндийн Хүнсний агентлагийн тэмдэглэгээтэй. 

Давуу талууд:
-Хэрэглэхэд хялбар бөгөөд, аюулгүй
-Коко клийн баллон нь хуванцар материалтай эмнэлгийн зориулалттай
үйлдвэрлэгдсэн
-Налуу хошуутай учраас хэрэглэхэд хялбар
-Бисфенол агуулаагүй /BPA free/
-5 жил хүртэлх хугацаанд хэрэглэх боломжтой хамгийн удаан ашигладаг баллон юм. 
“Koko Clean” – ийг бэлдэхдээ:

1. 3 минутаас дээш хугацаанд буцалгасан бүлээн ус (36-38*C) эсхүл цэвэршүүлсэн усыг  хэмжээст зураас хүртэл хийнэ.
2. 1 ширхэг Коко Клийн давс хийнэ.
3. Хошууны нүхийг гараар хааж 10 орчим удаа сэгсэрнэ.
“Koko Clean” - ийг хэрэглэхдээ:
1. Саваа урвуу харуулж байгаад хошууны нүхийг хамартаа тулган удаанаар шахаж угааж эхэлнэ.
2. Угааж байхдаа КА гэсэн авиаг гаргаж угаавал чихрүү давсны уусмал давж орохоос хамгаалж хамрыг аюулгүй цэвэрлэхэд тохиромжтой.
3. Толгойгоо хэт тонгойхгүйгээр урагш эгц харан угаана
4. Баруун зүүн хамрын нүхийг ээлжлэн угаана. Хамраа угаасны дараа хэт хүчтэй нийх нь тохиромжгүй.
“Koko Clean” – ийг хэрэглэхдээ анхаарах 10 санамж:
1. Угаагчийг өөр хүнд шилжүүлэхгүй байх.
2. 7 нас хүрээгүй хүүхэд асран хамгаалагчийн заавраар хэрэглэнэ.
3. Ашигласны дараа үлдсэн угаагч шингэнийг асгана.
4. Хамар болон чихэнд ямар нэгэн зовиур мэдрэгдсэн тохиолдолд эмчид
хандана.
5. Савлагаа нь гэмтсэн давсыг хэрэглэж болохгүй.
6. Шингэн залгигдсан ч эрүүл мэндэд хорт нөлөөгүй.
7. Хамар битүүрсэн үед битүүрсэн талаас эхлэж угаана.
8. Өдөрт 1-3 удаа угаах нь тохиромжтой.
9. Угааж дуусаад 30 секүнд тонгойх байдалтай байвал угаагч шингэн шавхагдана. 

10. Хадгалах хугацаа үйлдвэрлэснээс хойш 5 жил ба нарны шууд тусгалаас хол
хуурай газар хадгална.