•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

НАЗОРИН НҮДНИЙ ДУСААЛГА

НАЗОРИН НҮДНИЙ ДУСААЛГА 3мг/15мл-NAZORIN EYE DROPS 3mg/15ml

Үйлдвэрлэгч: Солонгос улс -Hanlim Pharm. Co.,Ltd

Албан ёсны дистрибьютор: ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

Олон улсын нэршил: Хлорофенирамины малеат 3мг+Нафазолин HCl 0.25мг -Pheniramine maleate 3mg+Naphazoline HCl 0.25mg

Худалдааны нэршил: Назорин нүдний дусаалга

Найрлага

Мл бүрд:

Идэвхтэй: Фенирамин Малеат ...............................3мг

Нафазолин Гидрохлорид .....................0.25мг

Нөөшлөгч: Бензалконы Хлорид .................................0.1мг

Харагдах байдал:

Хуванцар саванд өнгөгүй тунгалаг уусмал савлагдсан.

Хэрэглэх заалт

Ургамал, цэцгийн тоос, өвс, амьтны үс, хялгас зэргээс үүдэлтэй загатнах, улайх зэрэг нүдний бага зэргийн шинж тэмдгийг түр зуур арилгахад хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга

Зовиуртай нүдэнд 1-2 дуслаар өдөрт 4 удаа дусаана.

Хориглох заалт

- Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон туслах бодисд хэт мэдрэг 

- Нарийн өнцөгт глаукомтой өвчтөнд хориглоно.

Хэрэглээнд тавигдах онцгой анхааруулга, сэрэмжлүүлэг

- Моноамин оксидазын дарангуйлагчид хэрэглээт өвчтөнүүд симпатомиметик эм хэрэглэвэл гипертензийн хүнд хямралд илэрч болзошгүй.

- Бага насны хүүхэд, өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ. (Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлснаар комд орох, цусны даралт ихсэж болно)

- Зүрхний хэм алдалт бүхий зүрхний хүнд хэлбэрийн (ноцтой шинж тэмдэг бүхий) эмгэгтэй

- Цусны даралт сайн хянагдаагүй цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс

- Чихрийн шижингийн кетоацидоз үүсэх магадлалтай чихрийн шижинтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө

   Мидриаз, нүдний гиперэми, салстаар шимэгдсэний улмаас системийн гаж нөлөө болох даралт ихдэлт зүрхний хэм алдалт, гипергликеми үүсч болно.

Ерөнхий анхааруулга

  Хэрэв нүдний өвдөлт, харах чадвар өөрчлөгдөх, нүдний улайлт эсвэл нүд цочрох шинж илрэх эсвэл дусаалга хэрэглэж эхэлснээс 3 өдрийн хугацаанд өмнөх зовиур арилахгүй бол хэрэглээг зогсоон эмч, эм зүйчид хандана.

Хэрэглэх арга

1. Зөвхөн нүдэнд хэрэглэнэ.

2. Халдвар оруулахаас сэргийлэхийн тулд дусаагуурын хошууг зовхи, нүд, нүдний эргэн тойронд хүргэхээс болгоомжилно. 

Хадгалах нөхцөл

- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

- Хэрэглээгүй үед савлагааг сайтар таглан хадгална.

- Тасалгааны температурт гэрлийн шууд тусгалаас хамгаалж хадгална.

- Үйлдвэрлэснээс хойш 2 жил хадгална.

Хэрэглэх заавар-Жоргүй бүтээгдэхүүн