•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

ФУМЕЛОН НҮДНИЙ ДУСААЛГА

ФУМЕЛОН НҮДНИЙ ДУСААЛГА 1мг/5мл-FUMELON EYE DROPS 1mg/5ml

Үйлдвэрлэгч: Солонгос улс -Hanlim Pharm. Co.,Ltd

Албан ёсны дистрибьютор: “ЭМЖЖЭМ” ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

Олон улсын нэршил: Флурометолон 1мг- Fluorotmetholone 1mg

Худалдааны нэршил: Фумелон нүдний дусаалга

Найрлага

Мл бүрд:

Идэвхтэй: Флурометолон 1мг

Нөөшлөгч: Бензалкон хлорид 0.05мг

Харагдах байдал

Хуванцар саванд өнгөгүй эсвэл сул шаргал өнгөтэй хөвмөл дүүргэсэн.

Хэрэглэх заалт

Нүдний урд болон арын хэсгийн (блефарит, коньюктивит, кератит, склерит, эписклерит, ирит, иридоциклит, увет, мэс ажилбарын дараах үрэвсэл) үрэвсэлд хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга

Өдөрт 1-2 дуслаар 2-4 удаа дусаана. Шинж тэмдэгээс хамааран тунг тохируулж болно.

Хориглох заалт

Фумелон-г эпителийн энгийн херпес, кератит (дендрит кератит), вакцин, варицель зэрэг нүдний эвэрлэг, зовхины вирусын гаралтай эмгэгүүд, нүдний микобактерийн халдвар, нүдний бүтцийн мөөгөнцрийн эмгэгт хэрэглэхгүй.

Фумелон-г бусад кортикостероидууд болон бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон туслах бодисуудад хэт мэдрэг өвчтөнд хориглоно.

Урьдчилан сэргийлэлт

Ерөнхий

Эмийн эхний сонголт болон хэрэглээний сунгалтыг зөвхөн өвчтөнийг биомикроскопи, гэрэл, шаардлагатай бол флюресценээр будсаны дараа л эмч шийднэ. Хэрэв эм хэрэглээний хоёр хоногийн дараа шинж тэмдэг буурахгүй бол өвчтөнийг дахин үнэлнэ.

Эвэрлэгийн мөөгөнцрийн халдвар нь хэсэг газарт кортикостероидыг удаан хугацаагаар хэрэглэснээр үүсэх хандлагатай тул кортикостероид хэрэглэж байсан эсвэл хэрэглэж байгаа эвэрлэгийн байнгын шархлаат мөөгөнцрийн халдварыг сэжиглэх шаардлагатай үед мөөгөнцрийн өсгөвөр хийх шаардлагатай.

Хэрэв энэ эмийг 10-с дээш хоног хэрэглэсэн бол нүдний дотоод даралтыг хянах нь зүйтэй (АНХААРУУЛГА  үзнэ үү).

Эмчлүүлэгчидэд зориулсан мэдээлэл

 Хэрэв үрэвсэл, өвдөлт 48 цагаас дээш хугацаагаар үргэлжилбэл эсвэл улам хүндэрвэл өвчтөн эм хэрэглээг зогсоож эмчид хандах хэрэгтэй.

Энэ бүтээгдэхүүн ариутгагдсан. Бохирдлоос сэргийлэхийн тулд хуруу шилний үзүүрийг зовхи болон бусад гадаргууд хүргэхээс зайлсхий.

Карциноген, мутаген, нөхөн үржихүй

Туршилтын амьтан болон хүнд флурометолон хэрэглэн дээрх нөлөөллийн судалгаа хийгдээгүй.

Жирэмсэн үеийн тератоген нөлөө. Жирэмсний категори С.

   Флурометолон нь хүний нүдэнд хэрэглэхээс бага тунгаар хэрэглэхэд туулайд үр хөврөл устгах, тератоген нөлөөтэй болох нь нотлогдсон. Флурометолоныг жирэмсний 6-18 дахь хоногт туулайнд өдөр бүр нүдэнд түрхсэн ба тунгаас шалтгаалсан ураг зулбах, тагнайн сэтэрхий, хавирганы тоо, мөчдийн гажиг мэдрэлийн эмгэг, энцефалит, гавлын яс, нуруу нугасны гажиг зэрэг шинж тэмдэг илэрсэн. Жирэмсэн эмэгтэйчүүдэд флурометолоны талаар хангалттай, сайн хяналттай судалгаа хийгдээгүй бөгөөд флурометолон нь жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд урагт гэмтэл учруулж болзошгүй эсэх нь тодорхойгүй байна. Флурометолоныг жирэмсэн үед зөвхөн ашиг тус нь урагт үзүүлэх болзошгүй эрсдлээс давсан тохиолдолд л хэрэглэнэ.

Хөхүүл эх

 Глюкокортикостероидыг нүдний эмчилгээнд хэрэглэх нь хөхний сүүнд илрэхэд хангалттай системийн шингээлтийг бий болгож чадах эсэх нь тодорхойгүй байна. Кортикостероидууд нь хөхний сүүгээр ялгарах бөгөөд өсөлтийг дарангуйлах, эндоген кортикостероидын ялгаралд саад учруулах эсвэл бусад таагүй үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хөхүүл нярайд флурометолоны улмаас ноцтой гаж нөлөө үүсч болзошгүй тул эхэд үзүүлэх ач холбогдлыг харгалзан хөхөөр хооллохоо зогсоох эсвэл эмийг зогсоох эсэхээ шийдэх хэрэгтэй.

Хүүхдийн хэрэглээ

 Хоёроос доош насны хүүхдэд эмийн үр нөлөө, аюулгүй хэрэглээ судлагдаагүй.

Өндөр настаны хэрэглээ

 Өндөр настан болон залуу хүний хооронд үр нөлөө, аюулгүй хэрэглээнд ерөнхий ялгаа байхгүй.

Гаж нөлөө

- Сөрөг урвалууд нь давтамж буурах, нүдний дотоод даралт ихсэх, глауком үүсэх магадлалтай, харааны мэдрэлийн гэмтэл, арын капсулын катаракт үүсэх, шархны эдгэрэлт удаашрах зэрэг орно.

- Системийн үр нөлөө нь маш ховор боловч арьсанд хэсэг газарт арьсны дерматологийн стероидуудыг хэрэглэсний дараа системийн гиперкортикоидизм ховор тохиолддог.

- Кортикостероид агуулсан бэлдмэлүүдийн хэрэглээнд нүдний урд камерын цочмог увет, нүдний алим урагдах шинж үүсэлт бүртгэгдсэн. Кератит, коньюктивит, эвэрлэгийн шархлаа, мидриаз, зовхи халуун оргих, аккомодаци алдагдах, хэсэг газарт кортикостероидыг хэрэглэсний дараа птоз үе үе тохиолдож байсан.

- Хоёрдогч халдвар (бактерийн, мөөгөнцрийн, вирусын) бүртгэгдсэн. Эвэрлэгийн мөөгөнцөр, вирусын халдвар нь стероидыг удаан хугацаанд хэрэглэснээр үүсдэг. Стероидын эмчилгээ хийлгэх нь байнгын шархлаат мөөгөнцрийн халдвар авах магадлалыг анхаарч үзэх хэрэгтэй.

- Фумелоны хэрэглээнд түр зуур халуун оргих, нүд цочирох шинж илэрсэн талаар бүртгэгдсэн. Флурометолоныг хэрэглээтэй холбоотой илрэх бусад сөрөг нөлөө: харшлын урвал, галны биет орсон мэт мэдрэмж төрөх, нүд улайх, нүд хавагнах, нулимс гоожих, нүд өвдөх, нүд загатнах, тууралт гарах, амт өөрчлөгдөх, харах чадвар буурах (нүд бүрэлзэх), харах талбай алдагдах.

Анхааруулга

- Кортикостероидыг удаан хугацаагаар хэрэглэх нь мэдрэu хүмүүсийн нүдний дотоод даралтыг нэмэгдүүлж, улмаар нүдний мэдрэлийн гэмтэл, харааны хурц байдал, харах талбайн гажиг, арын капсулын катаракт, глаукома үүсгэдэг. Удаан хугацаагаар хэрэглэх нь эзэн дархлааны хариу урвалыг дарангуйлж, улмаар нүдний хоёрдогч халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

- Нүдний янз бүрийн өвчинд кортикостероидуудыг хэсэг газарт удаан хугацаагаар хэрэглэх нь эвэрлэг, склераль сийрэгжилтийг үүсгэдэг. Нимгэн эвэрлэг эсвэл склераль эд байгаа тохиолдолд хэсэг газарт кортикостероидуудыг хэрэглэх нь урагдалд хүргэж болзошгүй.

- Нүдний цочмог идээт халдвар бүдэгрэх эсвэл кортикостероидын эмийн нөлөөгөөр идэвхжил нэмэгддэг.

- Хэрэв энэ эмийг 10-с дээш хоног хэрэглэснээр нүдний даралт хянах нь хүүхдүүд болон хамтран ажилладаггүй өвчтөнүүдэд хэцүү байж болно. Глаукомтой өвчтөнд стероидыг болгоомжтой хэрэглэх нь чухал. Нүдний дотоод даралтыг давтамжтай хянана.

- Катарактын мэс заслын дараа стероид хэрэглэх нь эдгэрэлтийг удаашруулж, белб үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.

- Нүдний стероид хэрэглэх нь нүдний олон вируст халдварын (энгийн херпес) хүндрэлийг улам хүндрүүлж эдгэрэлтийг уртасгаж болзошгүй. Энгийн херпес өвчний түүхтэй өвчтөнүүдийн эмчилгээнд кортикостероидын эмийг маш болгоомжтой хэрэглэхийг шаарддаг.

Хадгалах нөхцөл

- 1-30 С ихгүй хэмд битүүмжлэлтэй саванд хадгална. 

-  Үйлдвэрлэснээс хойш 3 жил хадгална.

Хэрэглэх заавар зөвхөн жороор олгоно.