ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
-
Info.emjjem@emjj.mn
-
7737-5555
ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
Info.emjjem@emjj.mn
7737-5555
Десона харшлын хамрын цацлага 10мл
Бар код: 8 806453001920
LOT №: NPY201
Бөөний үнэ: 20000 төг
Дүрслэл:
Нэгэн төрлийн, зуурамтгай, цайвар саарал өнгөтэй хөвмөл.
Найрлага:
10 мл хөвмөлд: 10 мг Будесонид агуулагдана.
Хэрэглэх заалт:
Улирлын шинжтэй болон олон наст ургамлын харшил, вазомотор риннит, хамрын ургацагийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх тун, арга:
Насанд хүрэгчид, өндөр настан:
Хамрын үрэвсэл: Десона хамрын цацлагыг хоногт нэг удаа өглөөд хамрын нүх бүрт 4 удаа цацна. Бэлдмэл үр дүнтэй бол хоногт 2 удаа буюу өглөө, оройд хамрын нүх тус бүрт нэг нэг удаа цацна.
Хамрын ургацаг: Зөвлөж буй тун 200 мкг-аар хоногт 2 удаа буюу өглөө, оройд хамрын нүх тус бүрт хоёр удаа цацна. Энэ нь зөвлөж буй хоногийн дээд тун юм. Эмчилгээ 3 сар хүртлэх хугацаагаар үргэлжилнэ.
Хүүхдэд
Бэлдмэлийг хүүхдэд хэрэглэсэн талаарх мэдээлэл хангалтгүй. Хүүхдэд бэлдмэл хэрэглэх ашиг тус ба эрсдэлийн харьцаа насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
Анхааруулга ба болгоомжлол:
Стероид даавар ууж хэрэглэж буй өвчтөнүүдэд Десона бэлдмэл хэрэглэхэд гипофиз-гипоталамус-бөөрний дээд булчирхайн зохицуулга алдагдах эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэнэ.
Амьсгалын замын мөөгөнцөр, вирусын халдвар болон уушгины сүрьеэтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
Десона бэлдмэлийн эмчилгээ дууссан даруйд үр дүн бүрэн илрэхгүй тухай мэдээллийг өвчтөнд өгөх шаардлагатай.
Улирлын шалтгаант ринитийн эмчилгээг харшлын шинж тэмдэг илрэхээс өмнө эхлэх нь зүйтэй.
Харшлын шалтгаант нүдний шинж тэмдэг эмчилгээнд нэмэлтээр хэрэглэж болно. Удаан хугацаагаар үргэлжлэх эмчилгээний явцад 6 сар тутамд хамрын салстыг тогтмол шалгах шаардлагатай. Удаан хугацаанд өндөр тунгаар кортикостериодыг хамрын цацлага хэлбэрээр хэрэглэхэд системийн үйлдэл үзүүлж болзошгүй. Зөвшөөрөгдөх тунгаар кортикостериодыг хамрын цацлагаар хэрэглэхэд хүүхдийн өсөлтийг удаашруулдаг талаар мэдээлэгдсэн тул энэ тохиолдолд хүүхдийн өндрийг тогтмол хэмжих нь зүйтэй. Хэрэв хүүхдийн өсөлт удааширч байвал тунг эмчилгээний үр дүн үзүүлэх хамгийн хэмжээ хүртэл бууруулна. Мөн хүүхдийн эмчийн зөвлөгөө авах үзүүлэх шаардлагатай.
Өндөр тунгаар эмчилгээ хийхэд бөөрний дээд булчирхайг дарангуйлсан эмнэл зүйн шинжүүд илэрдэг. Бие махбодийн хямрал, мэс заслын үед кортикостериод хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед нь системийн үйлдэлтэй.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
Тодорхойгүй.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн үед бэлдмэл хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Хээлтэй амьтанд будесонид хэрэглүүлэхэд ургийн гаж хөгжил илэрч байсан. Гаж нөлөөний туршилт хүн дээр хийгдээгүй болно. Будесонид хөхний сүүгээр ялгардаг талаарх мэдээлэл байхгүй байна. Хөхүүл үед бэлдмэл хэрэглэх бол эхэд үзүүлэх эмчилгээний ашиг тус ба нярайд үзүүлэх сөрөг нөлөөний эрсдэлийг харьцуулан тооцох шаардлагатай.
Гаж нөлөө:
Цацлага хэрэглэсэн даруйд хааяа найтаах, хамар шархирах, хуурайших зэрэг шинж илэрнэ. Бага зэрэг цус гарах, цус гоожих шинж илэрч болзошгүй. Ховор тохиолдолд арьс загатнах, мэдрэл-судлын хаван зэрэг хэт мэдрэгшлийн шинж илэрнэ. Хамрын цацлага хэлбэрээр кортикостериод хэрэглэхэд маш ховор тохиолдолд хамрын салст бүрхүүл шархлах, хамрын таславч цоорох шинж илэрсэн нь мэдээлэгдсэн.
Хамрын цацлага хэлбэрээр хэрэглэхэд ховор тохиолдолд нүдний даралт ихсэх эсвэл глауком илэрсэн талаар мэдээлэгдсэн байна.
Өндөр тунгаар, удаан хугацаанд хамрын цацлага хэлбэрээр кортикостериодыг хэрэглэхэд системийн үйлдэл илэрнэ.
Тун хэтрэлт:
Десона бэлдмэлийг хэрэглээд тун хэтрэлт илэрсэн талаар мэдээлэгдээгүй. Өндөр тунгаар кортикостериодыг хэрэглэхэд гипофиз-гипоталамус-бөөрний дээд булчирхайн зохицуулга дарангуйлагдаж болзошгүй.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Хадгалалтын анхааруулга
Бэлдмэлийг онгойлгосноос хойш 2 сарын хугацаанд хэрэглэнэ. Бэлдмэлийн тагийг сайтар таглаж 30С –аас доош хэмд хадгална.
Хэрэглэх арга/зааварчилгаа
Десона хамрын цацлагыг хэрэглэхийн өмнө эмийн хайрцаганд нь байх шүршигчийг бортогонд бэхэлнэ. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Цацлагыг хэрэглэхдээ хамгаалах тагийг онгойлгон бортогыг босоо байрлалтайгаар хамрын нүхний харалдаа байрлуулж нүх бүрт 5-10 удаа цацна. Бэлдмэлийн үйлдэл 24 цаг хадгалагдана.
1. Эмийн бэлдмэлтэй бортогыг сэгсэрсний дараа хамгаалах тагийг онгойлгоно.
2. Эрхий хуруугаараа бортогын доод талаас тулаад дунд, долоовор хуруугаар шүршигчийг доош дарахад цацлага хамрын нүхрүү цацагдана. 2 талд адилхан цацна.
3. Хэрэглэсний дараа шүршигчийн хошууг цэвэрлэж хамгаалах тагийг таглана.
4. Бортогыг босоо байрлалд хадгална.
5. Бэлдмэлийг бохирдуулж болохгүй.
Десона хамрын цацлагын хуванцар шүршигчийг тогтмол цэвэрлэх шаардлагатай. Хэрэв шүршигчээр бэлдмэл цацагдахгүй бол шүршигчийг цэвэрлэнэ. Ингэхдээ бортогоноос нь салгаад халуун биш бүлээн усаар угааж хатаасны дараа бортогонд бэхэлнэ. Шүршигчийг хурц үзүүртэй зүйлтэй хамт хадгалж болохгүй.
Савлагаа: 10 мл шингэн савлагдана.
Хадгалалт: Сайтар таглаад 30С-аас доош хэмд хадгална