•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

ХАРШЛЫН ЭСРЭГ БЭЛДМЭЛ – NASATIVE

ХАРШЛЫН ЭСРЭГ БЭЛДМЭЛ – NASATIVE /0,5МГ/МЛ -18мл -140 тун

Олон улсын нэршил – MOMETASONE FUROATE
Үйлдвэрлэгч - Hanlim pharm.Co.,Ltd
“НАЗАТИВ”
ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМРЫН ЦАЦЛАГА
Назатив нь Мометазоне Фюроат ба Стероид гормон агуулсан 18 мл эзэлхүүнтэй 140 удаа цацах хэмжээтэй бэлдмэл юм. Хамрын хөндийд өдөрт 1-3 удаа цацах бөгөөд сөрөг нөлөө бага.
“Назатив”-ийг хэрэглэх заалт:
1. Хамрын харшилт үрэвсэл
2. Хамар болон хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл
3. Хамар болон хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл
4. Хамрын дурангийн мэс заслын дараа ур ургацаг дахихгүй байх, хэт
сорвижилт үүсч нээгдсэн хөндийг битүүрлэхгүй тулд эмчилгээнд түлхүү хэрэглэнэ.
“Hазатив”- ийг хэрэглэхдээ:
1. Хамрын хөндийг цэвэрлэсний дараа бага зэрэг тонгойж байгаад эмийн савыг эрхий болон долоовор хуруугаар бариад хошууг хамрын нүх рүү оруулж аажим цацна.
2. Хамрын хоёр нүхэнд ээлжлэн цацна.
3. Эмийн савны тагийг таглаж цэвэр орчинд хадгална.
“Назатив” –ийг хэрэглэхдээ санах 8 санамж:
1. 2 хүртэлх насны хүүхдэд бага хэмжээгээр асран хамгаалагчын хараа хяналтад хэрэглэнэ.

2. Амьсгалын замын вирусын халдвар, уушигны хатгалгаатай хүн болгоомжтой хэрэглэнэ.
3. Байнга хамраас цус гардаг хүн цус гаргахаас болгоомжлох
4. Салхин цэцэг, улаан бурханы халдвартай үед болгоомжлох
5. Жирэмсэн хүн эмчийн заавраар хэрэглэнэ.
6. Бэлдмэлийг хэрэглэх явцад гаж нөлөө бүртгэгдээгүй.
7. Автомашин жолоодох, тоног, төхөөрөмжтэй ажиллах чадварт сөрөг нөлөө бүртгэгдээгүй.
8. Өдөрт 3 удаа 14 – 21 хоног, харшлын үед 1-2 сар хэрэглэж болно.