ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
-
Info.emjjem@emjj.mn
-
7737-5555
ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт
Info.emjjem@emjj.mn
7737-5555
ХАЛДВАРЫН ЭСРЭГ АРИУТГАСАН УУСМАЛ - QUINOVID OTIC SOLUTION 0,3%-5мл
Бар код: 8 806453017419
Lot No: GSX003
Бөөний үнэ: 7900 төг
Олон улсын нэршил-Ofloxacin
Үйлдвэрлэгч - Hanlim pharm.Co.,Ltd
ХИНОВИД
ХАЛДВАРЫН ЭСРЭГ АРИУТГАСАН УУСМАЛ
Хиновид чихний дусаалгыг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн доор дурдагдсан халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
1. Насанд хүрэгчид, бага насны хүүхдэд Escherichia coli, Pseudomonas aeruginosa. Staphylococcus aureus үүсгэгдсэн гадна чихний отит.
2. Proteus mirabilis, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus халдварын улмаас хэнгэргэн хальс цоорсон, дунд чихний архаг отиттой 12 ба түүнээс дээш насны өвчтөнд.
3. Haemophilus influenzae, Moraxelia catarrhalis, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, Staphylococcus pneumoniae халдварын улмаас тимпаностоми хийлгэн түбэ тавиулсан, дунд чихний цочмог отиттой нэг ба түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
Тун хэрэглэх арга:
Бага насны хүүхдэд: (06 сар -13 нас ): Өдөрт нэг удаа таван дуслаар (офлоксацин 0.25мл, 0.75мл) нийт долоо хоног хэрэглэнэ.
13 түүнээс дээш насны хүүхдэд: 10 дуслаар (офлоксацин 0.5мл, 1.5мл) өдөрт нэг удаа нийт долоо хоног хэрэглэнэ.
Насанд хүрэгчид: Чихэнд өдөрт 2 удаа 6-10 дуслаар дусаана. Чихний суваг руу хүйтэн уусмал орсны улмаас толгой эргэхээс зайлсхын, уусмал бүхий савыг гарт нэгээс хоёр минут барьж бүлээсгэнэ. Эмийг өвчтөний чихний дээр байхаар хажуулдан хэвтүүлж дуслаар хийнэ. Чихний сувагт дусал эмийг сайтар шингээлтийг хангахын тулд энэхүү байрлалд ойролцоогоор 5 минут хэвтэнэ.
Хэрэв шаардлагатай бол эсрэг талын чихэнд үйлдлийг давтана.
Гаж нөлөө:
1. Хэт мэдрэгшил: зүрх судасны коллапс, ухаан балартах, судасны хаван (төвөнх, залгиур хоолой, нүүр хавагнах) амьсгалын зам бөглөрөх, чононхөрвөс, загатнаа
2. Гадна чихний отит: загатнаа, толгой эргэх, чих өвдөх
3. Амт өөрчлөгдөх, чих өвдөх, тал саа, тууралт, толгой эргэх, бөөлжих, толгой
өвдөх, халуурах, толгой эргэх
4. Сонсгол муудах, дахилтат халдвар, вестибүлын үйл ажиллагаа буурах
Жирэмсэн эхийн хэрэглээ:
Хиновид чихний дусаалгыг жирэмсэн үед зөвхөн эхэд үзүүлэх үр дүн урагтүзүүлэх эрсдлээс давсан тохиолдолд хэрэглэнэ.
Хөхүүл эхийн хэрэглээ:
Эмийн эмчилгээний ач холбогдолыг харгалзан хөхөөр хооллолт эсвэл эм хэрэглээг зогсоох эсэхийг шийдвэрлэнэ.
Хориглох заалт:
Хиновид чихний дусаалгыг офлоксацин, бусад хинолонууд, найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэгийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.