•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

ЦЕФАКЛОР

ЦЕФАКЛОР 250МГ №100

БАКТЕРИЙН ЭСРЭГ ӨРГӨН ХҮРЭЭНИЙ АНТИБИОТИК 

 

 

Эмийн ерөнхий нэршил: Цефаклор

Тун хэлбэр хэмжээ: 250 мг, капсул

Үйлдвэрлэгч: Илдонг фарма 

Бэлдмэлийн үйлчлэгч бодис нь цефаклор цефалоспорины бүлгийн 2-р үе . Цефаклор нь ууж хэрэглэхэд сайн шимэгддэг цефалоспорины бүлгийн антибиотик эмэнд тэсвэртэй бактерийн өсөлтийг бууруулж, цефаклор болон бусад бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хадгалахын тулд цефаклорыг зөвхөн бактериас үүдэлтэй гэж батлагдсан эсвэл хүстэй сэжиглэгдэж буй халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 

Найрлага бүрд: Бүрээс бүрд

Цефаклор (цефаклор бүрээс хэлбэрт)....................................250мг 

Хэрэглэх заалт: 

- Дунд чихний халдвар 

- Фарингит, тонзилит, архаг бронхит

- Амьсгалын дээд болон доод замын халдварууд, уушигны хатгалгаа 

- Цефаклор нь хамар залгиурын стрептококкийг устгахад үр дүнтэй байдаг

- Шээс дамжуулах замын халдварууд, пиелоцефрит, цистит

- Шалтгаант арьс, арьсны бүтэц алдагдах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. 

Эмэнд тэсвэртэй бактерийн өсөлтийг бууруулж, цефаклор болон бусад бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хадгалахын тулд цефаклорыг зөвхөн бактериас үүдэлтэй гэж батлагдсан эсвэл хүчтэй сэжиглэж буй халдварыг эмчлэх урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 

Тун, хэрэглэх арга: 

Цефаклорыг зөвхөн дотуур ууна. 

Насанд хүрэгчидэд: Насанд хүрэгчдийн ердийн тун 250мг тунгаар 8 цагаар уух юм. Түүнд мэдрэг бичил биетний улмаас хүнд хэлбэрийн халдварын (уушигны үрэвсэл гэх мэт) үед тунг 2 дахин нэмэгдүүлж болно. 

Бага насны өвчтөн: Хүүхдэд зөвшөөрөгдсөн тун нь 8 цагаар 20мг/кг/өдөр ууна. Илүү ноцтой халдвар, дунд чихний үрэвсэл, түүнд мэдрэг сул бичил биетний шалтгаант халдварын эмичилгээнд өдөрт 40мг/кг, дээд тун нь 1г хэрэглэхийг зөвлөдөг. 

Цефаклорыг бөөрний үйл ажиллагаа буурсан үед хэрэглэж болно. Энэ нөхцөлд ихэвчлэн тунг өөрчлөхгүй. Р-гемолитик стрептококкийн халдварын эсрэг эмчилгээнд цефаклорыг эмчилгээний тунгаар дох хаяж 10 хоног хэрэглэнэ. 

Жирэмсэн: Тератоген нөлөө-жирэмсний категори В

Туршилтын харх, хулганд цефаклорыг хүнд зөвшөөрөгдсөн тунг 12 дахин, өмхий хүрэнд 3 дахин, нэмэгдүүлэн хэрэглэхэд, урагт хор хөнөөл учруулаагүй. Гэхдээ жирэмсэн эмэгтэйд сайтар хяналттай судалгаа байхгүй. Нөхөн үржихүйд үзүүлэх эрсдлийн талаарх туршилтын амьтанд хийгдсэн судалгаагаар жирэмсэн эхэд үзүүлэх нөлөөг таамаглах боломжгүй тул жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэглэнэ. 

Жирэмсний тээлт, төрөлт:

Цефаклорын жирэмсний тээлт, төрөлтөнд үзүүлэх нөлөө тодорхойгүй. 

Хөхүүл эхийн хэрэглэнээ:

Цефаклор дунджаар нэг удаа 500мг тунгаар уулгахад эхийн хөхний сүүнд бага хэмжээгээр тодорхойлогдсон. Дундаж түвшин 2, 3, 4, 5 цагт 0,18, 0,20, 0,21, 0,16мг/мл байв. 1 орчим цагт тодорхойлогдоогүй. Хөхүүл нярайд үзүүлэх нөлөө тодорхойгүй. Цефаклорыг хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. 

Хүүхдийн хэрэглээ:

Энэ бүтээгдэхүүнийг 1 сараас доош настай нярайд аюулгүй, үр дүнтэй хэрэглээг тогтоогоогүй. 

Түгээмэл илрэх гаж нөлөө:

Суургалт, бэлгийн замын загатнаа, үтрээний үрэвсэл, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах шинжүүд багтана. 

Эмийн харилцан нөлөө:

Цефаклор хэрэглээт өвчтөнүүдэд шээсэн дэх глюкозыг илрүүлэх клиник тест гахмалтай Бенедикт, Фехлинг нарын уусмалыг ашигладаг шинжилгээнд хуурамч эерэг хариу үзүүлж болзошгүй. Цефаклор ууж хэрэглэдэг антикоагулянтуудыг хамт хэрэглэхэд антикоагулянтуудын нөлөө ихэссэн гэсэн мэдээлэл байна. 

Хориглох заалт: 

Цефаклорыг цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. 

Бусад: 

Энэ эм нь эсийн ханын өвөрмөц уурагтай холбогдож, эсийн ханын нийлэгжилтийг саатуулна.