•  ХӨСҮТ-ийн урд Rapid Med 4 давхарт

  • Info.emjjem@emjj.mn

  • 7737-5555

БОНЕСИЭЛ – ЯСНЫ ЦУС ТОГТООГЧ

БОНЕСИЭЛ – ЯСНЫ ЦУС ТОГТООГЧ

Хэрэглэх зааварчилгаа
Бүтээгдэхүүний тодорхойлолт:
БонеСиэл ясны цус тогтоогч нь ариутгасан, нэг удаа хэрэглэхэд зориулагдсан, био нийцтэй, биед уусч задардаг полимерин материалаар хийгдсэн бөгөөд мэс заслын үед гэмтсэн ясны гадаргуугаас цус алдах үед механик даралт учруулах, чихэх маягаар цус тогтооход хэрэглэнэ. БонеСиэл ясны цус тогтоогч нь нийлэг аргаар гарган авсан полимеруудын холимог ба био нийцтэй эрдэс бодисын хэлхээнээс бүрддэг бөгөөд тэдгээр нь цус тогтооход зориулагдсан. БонеСиэл ясны цус тогтоогч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нарийн хяналтан дор хэрэглэхэд зориулсан бөгөөд янз бүрийн хэмжээтэй ембүү, гулдмай хэлбэртэйгээр үйлдвэрлэгдсэн.
Хэрэглэх заалт:
БонеСиэл ясны цус тогтоогч нь тайрсан болон гэмтсэн ясны гадаргуугаас цус гарах үед механик даралт учруулан цусыг тогтооход хэрэглэнэ. Мэс заслын үед болон гэмтлийн гаралтай ясны хугарлын үед цус тогтоох эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

Тусгай зөвшөөрөлтэй эмчийн шууд хяналтанд хэрэглэнэ.
Эсрэг заалт:
 Далд болон идэвхтэй халдварын үрэвсэлтэй газар хэрэглэхгүй.
 Ясны залгаас болох, ясны хоосон зайг дүүргэх нөхөх зорилгоор хэрэглэж болохгүй.
 Ясны бүтцэд дэмжлэг болгох зорилгоор хэрэглэхгүй.
 Бусад эмчилгээний материал болон эмтэй хольж хэрэглэж болохгүй.
Заавар:
1. Уутыг хуулж задлаад ембүү хэлбэрт бонеСиэлийг авна.
2. Цус гарч буй ясны гадаргууг сайтар усаар зайлж гадны биет, бусад тасарсан эд, ясны жижиг хэсгүүдийг цэвэрлэн ясны цус тогтоогчийг ясанд наалдахад саад болж буй зүйлсийг холдуулна.
3. Хэрэглэхийн өмнө ясыг шарик эсвэл мэс заслын хөвөн ашиглан зөөлөн хатаана.
4. Цус алдалтыг тогтооход хангалттай хэмжээгээр түрхэнэ.
5. Бээлийтэй хуруугаар эсвэл мэс заслын багажаар түрхэж болно.
6. Шаардлагатай хэмжээгээр аваад ижил даралттайгаар цус гарч буй гадаргууд түрхэнэ.
7. Илүүдэл хэсгийг гараар болон багажийн тусламжтайгаар авна.
8. Шархыг хэдэн минут ажиглаад цус гарч буйг шалгана. Хэрэв цус гарч байвал дахиад 4-7 үйлдлийг давтана.
9. Хэрэглээгүй хэсгээ онгойлгосон л бол хаяна.
Анхааруулга:
 Бохир болон халдварлагдсан үрэвссэн ясны гадаргууд хэрэглэж болохгүй.
 Яснаас бусад эдийн цус алдалтад түрхэж болохгүй.
 Ясны хоосон зайг дүүргэх болон яс залгах зорилгоор хэрэглэхгүй.
 Уушги зүрний цусны их бага эргэлтийн хэсэгт орох газар хэрэглэхгүй.
Урьдчилан сэргийлэх зүйлс:
 Хэрэв сав баглаа боодол нь гэмтсэн эсвэл нээгдсэн байвал бохир гэж үзэн хаяна.
 Зөвхөн 1 удаа хэрэглэнэ.
 Хэрэглэхийн өмнө халдвар хамгаалал дагаж мөрдөнө.
 Бусад цус тогтоогчтой хамт хэрэглэсэн судалгаа байхгүй.
 Бүтээгдэхүүнийг метил метакрилат наалдамхай бодистой хамт хэрэглэсэн үр дүнг судлаагүй.
 Цус бүлэгнэлтийн эсрэг, цус шингэлэх эм хэрэглэсэн үед үр дүн багасч болзошгүй.
 Хадгалах хугацаа дууссан бол хэрэглэхгүй.
Гаж нөлөө:

Ясны цус тогтоогчтой холбоотой илэрч болох гаж нөлөөнд цус алдах, өвдөх, хавагнах, халуурах, халдвар орох зэрэг ордог.
Хэрхэн савлагдсан:
Сав баглаа боодол дээр хэмжээ болон хугацааг бичсэн.
БонеСиэл цус тогтоогчийг гамма цацрагаар ариутгасан, ариун савалгаатай.
Хадгалах нөхцөл:
Тасалгааны температурт хадгална. Бүтээгдэхүүнийг 60 градусаас илүү температурт хадгалахгүй. Савыг онгойлгосон бол бохирдсон байж болзошгүй гэж үзээд илүү гарсан бүтээгдэхүүнийг хаяна.
Анхаар: Холбооны хуулиар бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн захиалгаар зарж борлуулна.